Jury

Гуравдугаар бүлэг. Захиалагч шийдвэр гаргах

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль 23 дугаар зүйл. Тендер нээх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-06-16
Мөрдөж эхэлсэн
2024-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

23.1.Захиалагч тендер хүлээн авах эцсийн хугацаа дууссанаас хойш нэг цагийн дотор тендерийг нээнэ.

23.2.Тендерийг нээж, дараах мэдээллийг цахим системээр зарлана:

23.2.1.оролцогчийн нэр;

23.2.2.тендерийн үнэ;

23.2.3.санал болгосон үнийн хөнгөлөлт;

23.2.4.хувилбарт санал ирүүлэхийг зөвшөөрсөн тохиолдолд хувилбарт саналын үнэ;

23.2.5.тендерийн баталгаа шаардсан тендер шалгаруулалтад тендерийн баталгаа ирүүлсэн эсэх.

23.3.Тендерийн баталгаа шаардсан нөхцөлд түүнийг энэ хуулийн 22.7-д зааснаар ирүүлээгүй нь тендер нээхээс татгалзах үндэслэл болно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.