Jury

Хоёрдугаар бүлэг. Тендер шалгаруулалт зохион байгуулах

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль 18 дугаар зүйл. Тендер шалгаруулалтын зарлал

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-06-16
Мөрдөж эхэлсэн
2024-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

18.1.Захиалагч энэ хуулийн 10.2-т заасан шууд худалдан авч болох төсөвт өртгөөс дээш тендер шалгаруулалтын зарлалыг тендер шалгаруулалтын баримт бичгийн хамт цахим системд нийтэлж, аж ахуй эрхлэгчийг танилцах боломжоор хангана.

18.2.Энэ хуулийн 11.3-т заасан тохиолдолд тендер шалгаруулалтын зарлалыг цахим системээс гадна гадаад улсын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, цахим хуудаст нийтэлж болно.

18.3.Тендер шалгаруулалтын зарлалд дараах мэдээллийг тусгана:

18.3.1.захиалагчийн нэр, хаяг;

18.3.2.тендер шалгаруулалтын нэр, дугаар, төсөвт өртөг;

18.3.3.тендер шалгаруулалтын арга;

18.3.4.тендер хүлээн авах эцсийн хугацаа;

18.3.5.тендер нээх хугацаа;

18.3.6.тендерийн хувилбарт саналыг зөвшөөрөх эсэх;

18.3.7.гадаадын этгээд оролцох эрхтэй эсэх;

18.3.8.тендерийн баталгаа шаардах эсэх;

18.3.9.тендер шалгаруулалтыг багцад хуваасан бол багцын мэдээлэл.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.