Jury

Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Улс төрийн намын тухай хууль 4 дүгээр зүйл. Улс төрийн нам, түүний чиг үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-07-07
Мөрдөж эхэлсэн
2024-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

4.1.Нам нь иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлдэг, улсын хэмжээний бодлого дэвшүүлэн сонгуульд оролцдог, хамтын шийдвэр гаргаж, сайн дураараа эвлэлдэн нэгдсэн Монгол Улсын иргэдийн нэгдэл мөн.

4.2.Нам нь Үндсэн хуульт байгуулал, ардчилсан тогтолцооны зайлшгүй бүрэлдэхүүн хэсэг болохын хувьд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

4.2.1.иргэдийн улс төрийн хүсэл зориг, олон нийтийн үзэл бодлыг илэрхийлэх;

4.2.2.төр, иргэдийн хооронд байнгын, тогтвортой, идэвхтэй холбоо харилцаа үүсгэх;

4.2.3.иргэдийн улс төрийн боловсрол, идэвхтэй оролцоог хөхиүлэн дэмжих;

4.2.4.төрийн улс төрийн алба хаах хариуцлагатай иргэнийг бэлтгэх;

4.2.5.Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтөд оролцох;

4.2.6.сонгуульд нэр дэвшүүлэн шударгаар өрсөлдөх.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 16.00 цаг

    ЗаалтЭх бичвэр

  2. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.