Jury

Тавдугаар бүлэг. Улс төрийн намын санхүүжилт

Улс төрийн намын тухай хууль 35 дугаар зүйл. Улс төрийн намын өөрийн хөрөнгө, түүнээс олсон орлого

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-07-07
Мөрдөж эхэлсэн
2024-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

35.1.Нам нь тухайн намтай холбоотой хэвлэл, сурталчилгааны материал болон өөрийн хөрөнгийг захиран зарцуулах замаар орлого олж болно.

35.2.Энэ хуулийн 35.1-д зааснаас бусад аж ахуйн үйл ажиллагаанаас орлого олохыг хориглоно.

35.3.Энэ хуулийн 35.1-д заасны дагуу захиран зарцуулах үнэ зах зээлийн дундаж ханшаас их байвал түүнийг намд өгсөн хандивт тооцох бөгөөд түүний хэмжээ энэ хуулийн 33.6, 33.7-д зааснаас илүүгүй байна.

35.4.Намын нэг жилд өөрийн хөрөнгө, түүнээс олсон орлого нь тухайн намд олгосон төрийн санхүүжилтийн 50 хувиас ихгүй байна.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.