Jury

Дөрөвдүгээр бүлэг. Улс төрийн намыг идэвхгүйд тооцох, өөрчлөн байгуулах, татан буулгах

Улс төрийн намын тухай хууль 25 дугаар зүйл. Улс төрийн намыг тараах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-07-07
Мөрдөж эхэлсэн
2024-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

25.1.Энэ хуулийн 10.1.1, 10.1.2, 10.1.3-т заасан хориглолтыг зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн бол сонгуулийн төв байгууллага намыг тараах тухай үндэслэл бүхий санал гаргаж, холбогдох нотлох баримт, хуралдааны тэмдэглэлийн хамт Улсын дээд шүүхэд хүргүүлнэ.

25.2.Энэ хуулийн 25.1-д заасан саналыг сонгуулийн төв байгууллага нийт гишүүнийхээ дөрөвний гурвын саналаар гаргана.

25.3.Намыг тараах тухай сонгуулийн төв байгууллагын саналыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хянан хэлэлцэх бөгөөд энэ хуулийн 25.1-д заасан үндэслэл тогтоогдвол намыг тараах тухай шийдвэр гаргаж, Улсын дээд шүүхийн Тамгын газар ажлын 10 өдрийн дотор сонгуулийн төв байгууллагад хүргүүлнэ.

25.4.Энэ хуулийн 25.3-т заасны дагуу гаргасан Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийн байна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.