Jury

Зургадугаар бүлэг. Дээд боловсролын удирдлага

Дээд боловсролын тухай хууль 26 дугаар зүйл. Дээд боловсролын сургалтын байгууллагын Удирдах зөвлөл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-07-07
Эх сурвалжаас татсан
2026-10-12

26.1.Дээд боловсролын сургалтын байгууллагын өөрийн удирдлага нь Удирдах зөвлөл байна.

26.2.Удирдах зөвлөл нь эцсийн өмчлөгч буюу үүсгэн байгуулагч, тухайн сургуулийн багш, суралцагч, төгсөгч, ажил олгогчийн төлөөлөл бүхий 15 хүний бүрэлдэхүүнтэй байна.

26.3.Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын Удирдах зөвлөлд үүсгэн байгуулагчийн төлөөлөл найм, багшийн төлөөлөл гурав, төгсөгч, ажил олгогчийн төлөөлөл гурав, суралцагчийн төлөөлөл нэг байна.

26.4.Удирдах зөвлөл нь энэ хуулийн 26.8-д заасан нийтлэг дүрэмд нийцүүлэн өөрийн дүрмийг батална.

26.5.Төрийн бус өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн энэ хуулийн 26.3-т заасан төлөөллийн оролцоог хангасан байна.

26.6.Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллага дундын Удирдах зөвлөл байгуулж болно. Энэ тохиолдолд энэ хуулийн 26.3-т заасан төлөөллийг оролцуулсан байна.

26.7.Энэ хуулийн 26.6-д заасан Удирдах зөвлөл байгуулах тохиолдолд зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг Засгийн газар батална.

26.8.Энэ хуулийн 26.1-д заасан Удирдах зөвлөлийн даргыг сонгох, гишүүнээр ажиллах, бүрэн эрхийн хугацаа дуусгавар болгох, дарга, гишүүнийг эгүүлэн татахтай холбогдсон харилцааг зохицуулах нийтлэг дүрмийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Дүрэм шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Дундын удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрэм шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Төрийн өмчийн зарим их сургуулийн хэмжээнд дундын хэлбэрээр байгуулах удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  4. Дундын удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрэм батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.