Jury

Гуравдугаар бүлэг. Дээд боловсролын харилцаанд оролцогчийн эрх, үүрэг, нийгмийн баталгаа

Дээд боловсролын тухай хууль 14 дүгээр зүйл. Суралцагчийн нийгмийн баталгаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-07-07
Эх сурвалжаас татсан
2026-10-12

14.1.Суралцагч нь Боловсролын ерөнхий хуульд зааснаас гадна дараах нийгмийн баталгаагаар хангагдана:

14.1.1.стандарт, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан хичээлийн байр, лаборатори, номын сан, нийтийн хоол, биеийн тамирын заал, талбайгаар үйлчлүүлэх;

14.1.2.сургалтын зээл авах;

14.1.3.суралцагчийн тэтгэлэгт хамрагдах;

14.1.4.хууль тогтоомжид заасан сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх;

14.1.5.хуульд заасан бусад.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.