Jury

Гуравдугаар бүлэг. Боловсролын байгууллага, тэдгээрийн ангилал

Боловсролын ерөнхий хууль 22 дугаар зүйл. Боловсролын сургалтын байгууллагыг татан буулгах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-07-07
Эх сурвалжаас татсан
2026-10-14

22.1.Боловсролын сургалтын байгууллагыг дараах тохиолдолд татан буулгана:

22.1.1.үүсгэн байгуулагчийн шийдвэрээр;

22.1.2.зөвшөөрлийг хүчингүй болгосон;

22.1.3.татан буулгах тухай шүүхийн шийдвэр гарсан;

22.1.4.нийт суралцагчийг боловсролын сургалтын өөр байгууллагад шилжүүлсэн;

22.1.5.хуульд заасан бусад.

22.2.Боловсролын сургалтын байгууллагыг татан буулгахтай холбогдох эд хөрөнгийн харилцааг Иргэний хуульд заасны дагуу зохицуулна.

22.3.Татан буугдсан боловсролын сургалтын байгууллага нь сургалтын үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдох баримт бичгийг орон нутгийн болон үндэсний төв архивт хүлээлгэн өгнө.

22.4.Боловсролын сургалтын байгууллагыг татан буулгах шийдвэрийг тухайн хичээлийн жилтэй уялдуулж суралцагчийн сурах эрхийг хөндөхгүйгээр эрх бүхий этгээд шийдвэрлэнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.