Jury

Зургадугаар бүлэг. Бусад зүйл

Аялал жуулчлалын тухай хууль 29 дүгээр зүйл. Аялал жуулчлалын үйл ажиллагаанд тавих төрийн хяналт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-05-04
Эх сурвалжаас татсан
2026-10-16

29.1.Аялал жуулчлалын хууль тогтоомжийн биелэлтэд аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, бүх шатны Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт тавина.

29.2.Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн аялал жуулчлалын асуудал хариуцсан нэгж нь бүх шатандаа аялал жуулчлалын нөөцийг хамгаалах, бүрдүүлэх, зүй зохистой ашиглахад хяналт тавина.

29.3.Энэ зүйлд заасан аялал жуулчлалын үйл ажиллагаанд тавих төрийн хяналтыг энэ хуулийн 26.1-д заасан нийтийн эрх зүйн хуулийн этгээдэд шилжүүлж болно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.