Jury

Дөрөвдүгээр бүлэг. Аялал жуулчлалын талаар төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, мэргэжлийн холбооны бүрэн эрх

Аялал жуулчлалын тухай хууль 21 дүгээр зүйл. Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-05-04
Эх сурвалжаас татсан
2026-10-16

21.1.Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага аялал жуулчлалын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

21.1.1.аялал жуулчлалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх;

21.1.2.дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх;

21.1.3.олон улсад аялал жуулчлалын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бодлого боловсруулах;

21.1.4.аялал жуулчлалын талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, биелэлтэд хяналт тавих;

21.1.5.аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр улсын болон олон улсын хэмжээнд аялал жуулчлалын байгууллага хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хамтран ажиллах;

21.1.6.аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг бэлтгэх, мэргэжлийн удирдлагаар хангах, мэргэжлийн сургалт, эрдэм шинжилгээний чиглэлээр холбогдох иргэн, хуулийн этгээдтэй хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх;

21.1.7.аялал жуулчлалын бүсийн нөөц, даацыг тогтоох, аялал жуулчлалын бүсэд үйл ажиллагаа явуулах аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал эрхлэгчийн тоо, байршлыг тогтоох, тэдгээрийн нэгдсэн бүртгэлийг хөтлөх;

21.1.8.Монгол Улсыг сурталчлах ажлыг холбогдох чиг үүргийн төрийн байгууллагатай хамтран зохион байгуулах;

21.1.9.аялал жуулчлалын үйлчилгээний салбарт олон улсын стандартыг нэвтрүүлж байгаа аялал жуулчлалын байгууллагыг бодлогоор дэмжих;

21.1.10.төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг төлөвлөх, төслийн санал гаргах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний хэрэгжилтийг хангах, хяналт тавих;

21.1.11.аялал жуулчлалын дэд бүтцийг бий болгоход дэмжлэг үзүүлэх;

21.1.12.тусгай сонирхлын аялал жуулчлалын үйл ажиллагааг зохицуулах журмыг батлах;

21.1.13.энэ хуулийн 10.4, 14.5-д заасан журмыг батлах.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.