Jury

Дөрөвдүгээр бүлэг. Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудал эрхлэх эрх бүхий этгээд, түүний бүрэн эрх

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль 12 дугаар зүйл. Томилох эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-05-04
Эх сурвалжаас татсан
2026-10-22

12.1.Томилох эрх бүхий албан тушаалтан төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар дараах бүрэн эрхтэй:

12.1.1.төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх;

12.1.2.хариуцсан салбар, байгууллага, нэгж дотор гарч байгаа болон үүсэж болзошгүй ёс зүйн зөрчилд дүн шинжилгээ хийх, шалтгаан, нөхцөл, эрсдэлийг тооцох, зөрчлийг бууруулах зохион байгуулалтын арга хэмжээг авах;

12.1.3.Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагаа, гишүүдийг урамшуулах санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэх;

12.1.4.ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаанд шаардлагатай тайлбар, баримтыг Ёс зүйн хороо, Ёс зүйн дэд хороонд гаргаж өгөх;

12.1.5.энэ хуулийн 15.1.5-д заасан дүгнэлтэд үндэслэж, зөрчил гаргасан этгээдэд зөрчлийн шинж байдалд нийцүүлэн хуульд өөрөөр заагаагүй бол ёс зүйн хариуцлага хүлээлгэх;

12.1.6.ёс зүйн хариуцлага хүлээсэн этгээдийн шийдвэрийн бүртгэлийг хөтөлж, Ёс зүйн хороонд тайлагнах;

12.1.7.Ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах ажлыг зохион байгуулах;

12.1.8.хуульд заасан бусад бүрэн эрх.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.