Jury

Төрөөс олгох урамшууллаас эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хууль 4 дүгээр зүйл. Төрөөс олгох урамшууллаас эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл суутган төлөх иргэнд тавигдах шаардлага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-04-21
Мөрдөж эхэлсэн
2023-10-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

4.1.Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлээ төрөөс олгох урамшууллаас суутган тооцуулах иргэн дараах шаардлагыг хангасан байна:

4.1.1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 7 дахь хэсэг, Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалт, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан тэтгэвэр тогтоолгоогүй байх;

4.1.2.нийгмийн даатгалд албан журмаар даатгуулаагүй байх;

4.1.3.төрөөс олгох урамшууллаас эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг суутган төлөхийг зөвшөөрч, хүсэлт гаргасан байх.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.