Jury

Наймдугаар бүлэг. Түншлэлийн төсөл хөгжүүлэх сан, түншлэлийн ил тод байдал, тайлагналт, хяналт

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль 49 дүгээр зүйл. Түншлэлийн төсөл хөгжүүлэх сан, түүний удирдлага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-12-09
Мөрдөж эхэлсэн
2023-12-31
Эх сурвалжаас татсан
2026-10-22

49.1.Энэ хуульд заасан түншлэлийг хэрэгжүүлэх, санхүүжилтийг шийдвэрлэх, төслийн бэлтгэл ажиллагаа, судалгаа шинжилгээ, сонгон шалгаруулалт явуулах, зөвлөх үйлчилгээний зардал болон түншлэлийн төвийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх зорилгоор Түншлэлийн төсөл хөгжүүлэх сан /цаашид "Сан" гэх/-г Засгийн газрын шийдвэрээр байгуулж болно.

49.2.Сангийн удирдлагыг түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.

49.3.Санг удирдах, түүний хөрөнгийг захиран зарцуулах, эх үүсвэрийг бүрдүүлэх болон зарцуулалтад хяналт тавихтай холбогдсон журмыг Засгийн газар баталж, мөрдүүлнэ.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.