Jury

Тавдугаар бүлэг. Түншлэгч талуудын чиг үүрэг, эрсдэлийн удирдлага, түншлэлийн баталгаа, дэмжлэг

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль 30 дугаар зүйл. Түншлэлийн эрсдэлийн удирдлага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-12-09
Мөрдөж эхэлсэн
2023-12-31
Эх сурвалжаас татсан
2026-10-22

30.1.Түншлэлийн түншлэгч талууд нь түншлэлээр хэрэгжүүлэх төслийн эрсдэлийг судалж тодорхойлох, хуваарилах, бууруулах болон хянах зорилгоор түншлэлийн төслийн эрсдэлийн удирдлагыг энэ хуулийн 7.2.4-т заасан аргачлалын дагуу хэрэгжүүлнэ.

30.2.Түншлэгч талуудын хооронд эрсдэлийг хуваарилах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үүссэн эрсдэлийг шийдвэрлэхтэй холбогдсон зохицуулалтыг түншлэлийн гэрээнд тусгана.

30.3.Эрсдэлийг хуваарилахад тухайн төслийн онцлогийг харгалзан үнэ болон чанарын харьцааг хадгалж, эрсдэлийг бага зардлаар илүү сайн шийдвэрлэх түншлэгч талд хуваарилах буюу эрсдэлийн хуваарилалтын зохистой байдлыг хангаж ажиллана.

30.4.Түншлэлийн төслийн онцлогоос хамаарч эрсдэлийн шинжилгээнд үндэслэн эрсдэлийг хувийн хэвшлийн түншлэгчид, эсхүл төрийн түншлэгчид, зарим хэсгийг хэрэглэгчдэд болон даатгалын компанид хуваарилж болно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.