Jury

Тавдугаар бүлэг. Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага

Хөрөнгийн үнэлгээний тухай хууль 22 дугаар зүйл. Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-06-17
Мөрдөж эхэлсэн
2023-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-14

22.1.Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага /цаашид "Мэргэжлийн байгууллага" гэх/ нь үнэлгээчин, үнэлгээний хуулийн этгээдийн гишүүнчлэлтэй, мэргэжлийн ёс зүй, хараат бус байдлыг хангах, үнэлгээчинд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилго бүхий нийтийн эрх зүйн хуулийн этгээд мөн.

22.2.Мэргэжлийн байгууллагын дэргэд үнэлгээчний мэргэжлийн болон ёс зүйн алдаа гаргасан тухай иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх үүрэг бүхий Мэргэжлийн болон Ёс зүйн зөвлөл ажиллана.

22.3.Энэ хуулийн 22.2-т заасан Мэргэжлийн болон Ёс зүйн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Мэргэжлийн байгууллага батална.

22.4.Мэргэжлийн байгууллага нь дүрэмтэй байна.

22.5.Мэргэжлийн байгууллагын санхүүжилт нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

22.5.1.гишүүнчлэлийн хураамж, хандив, тусламж;

22.5.2.мэргэжлийн шалгалтын хураамж, сургалтын төлбөр;

22.5.3.захиалгаар гүйцэтгэсэн ажлын төлбөр;

22.5.4.хэвлэн нийтлэлийн орлого;

22.5.5.үнэлгээний мэдээлэл болон үйлчилгээний төлбөр.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль

    Заалт12.4

  2. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль

    Заалт9.1.10

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.