Jury

Хоёрдугаар бүлэг. Хангамж, зарим үйл ажиллагаанд тавих хязгаарлалт

Төрийн хэмнэлтийн тухай хууль 7 дугаар зүйл. Албан тасалгаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-04-29
Мөрдөж эхэлсэн
2022-04-29
Эх сурвалжаас татсан
2026-10-22

7.1.Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл болон бусад шалтгаанаар ашиглах боломжгүй болохыг тогтоосон тухай эрх бүхий байгууллагын дүгнэлт, шийдвэр гарснаас бусад тохиолдолд захиргааны зориулалтаар барилга шинээр барихыг хориглоно.

7.2.Энэ хуулийн 7.1 дэх хэсэг нь хот төлөвлөлтийн арга хэмжээнд хамаарахгүй.

7.3.Төрийн албан хаагчийн албан ажлын өрөөний талбайн хэмжээ, дотоод зохион байгуулалт, тавилга, хэрэгслийн нийтлэг жишгийг Засгийн газар батална.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.