Jury

Гуравдугаар бүлэг. Төрийн байгууллагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Төрийн хэмнэлтийн тухай хууль 18 дугаар зүйл. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-04-29
Мөрдөж эхэлсэн
2022-04-29
Эх сурвалжаас татсан
2026-10-22

18.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэмнэлтийн талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

18.1.1.хэмнэлтийн арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудлаар санал боловсруулж, эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх;

18.1.2.төсвийн байгууллагын зардал, арга хэмжээг ач холбогдлоор нь эрэмбэлэн төсвийн сар, улирлын хуваарьт зохицуулалт хийж санхүүжүүлэх;

18.1.3.хэмнэлтийн горимыг чанд мөрдөх үйл ажиллагааны төлөвлөлт, уялдаа холбоо, зохицуулалтыг удирдлагаар хангах, энэ талаар тухайн жилийн төсөв боловсруулах удирдамжид тусгаж, төсвийн ерөнхийлөн захирагчдад хүргүүлэх;

18.1.4.хуульд зардлын хэмжээ, тариф батлах талаар тусгайлан эрх олгогдоогүй салбарын үйлчилгээ, арга хэмжээний зардлын стандарт нормативыг холбогдох салбарын төсвийн ерөнхийлөн захирагчтай зөвшилцсөний үндсэн дээр хамтран батлах;

18.1.5.хэмнэлтийн ач холбогдлыг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээг арга зүй, удирдлагаар хангах.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.