Jury

Дөрөвдүгээр бүлэг. Гэрчилгээ олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох

Цахим гарын үсгийн тухай хууль 18 дугаар зүйл. Гэрчилгээг хүчингүй болгох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-12-17
Мөрдөж эхэлсэн
2022-05-01
Эх сурвалжаас татсан
2026-10-11

18.1.Гэрчилгээжүүлэх байгууллага гэрчилгээг дараах үндэслэлээр хүчингүй болгоно:

18.1.1.гэрчилгээний хүчинтэй байх хугацаа дууссан;

18.1.2.хувийн түлхүүр задарсан, задрах боломж бүрдсэн тухай гэрчилгээ эзэмшигч мэдэгдэж хүсэлт гаргасан;

18.1.3.гэрчилгээ эзэмшигч гэрчилгээг хүчингүй болгуулахаар бичгээр, эсхүл цахим хэлбэрээр хүсэлт гаргасан;
/Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

18.1.4.гэрчилгээ эзэмшигч хүн нас барсан, эсхүл хүнийг нас барсанд тооцсон, хуулийн этгээд татан буугдсан;

18.1.5.гэрчилгээг авахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь тогтоогдсон;

18.1.6.гэрчилгээ эзэмшигч энэ хуулийн 14.3-т заасан үүргээ биелүүлээгүй.

18.2.Гэрчилгээний хүчинтэй байх хугацаа дуусаагүй нь гэрчилгээг хүчингүй болгоход нөлөөлөхгүй.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.