Jury

Хоёрдугаар бүлэг. Нийтийн мэдээлэл хариуцагч, нийтийн мэдээллийн ангилал

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль 11 дүгээр зүйл. Нийтийн мэдээллийг устгах, өөрчлөлт оруулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-12-17
Мөрдөж эхэлсэн
2022-05-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

11.1.Мэдээлэл хариуцагч цуглуулж, боловсруулж, ашиглаж байгаа нийтийн мэдээллийг дараах үндэслэлээр устгана:

11.1.1.тухайн мэдээллийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, боловсруулж, ашиглаагүй бол мэдээллийн эзний хүсэлтээр;

11.1.2.хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр мэдээллийг устгахаар мэдээлэл хариуцагчид үүрэг хүлээлгэсэн;

11.1.3.хуульд заасан бусад.

11.2.Энэ хуулийн 11.1-д зааснаас бусад тохиолдолд нийтийн мэдээллийг устгахыг хориглоно.

11.3.Өөрт хамаарах мэдээлэл нь алдаатай, буруу ташаа, худал байх тохиолдолд мэдээллийн эзэн мэдсэн даруйд мэдээлэл хариуцагчид мэдэгдэж, холбогдох нотлох баримтыг хүргүүлэн мэдээллийг үнэн зөв болгож, өөрчлөлт оруулах эрхтэй.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.