Jury

Зургадугаар бүлэг. Олон улсын мэдүүлэг

Патентын тухай хууль 43 дугаар зүйл. Патентын хамтын ажиллагааны гэрээний дагуу оюуны өмчийн байгууллага нь нэр заагдсан байгууллага байх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-05-06
Эх сурвалжаас татсан
2026-10-10

43.1.Монгол Улсад патент авах зорилгоор шинэ бүтээл, ашигтай загварын патентын олон улсын мэдүүлэгт Монгол Улсыг нэр заасан бол оюуны өмчийн байгууллага нь нэр заагдсан байгууллага байна.

43.2.Энэ хуулийн 43.1-д заасан патентын олон улсын мэдүүлгийг энэ хуулийн дагуу гаргасан патентын мэдүүлэгтэй адилтган үзэх бөгөөд анхдагч огноог Патентын хамтын ажиллагааны гэрээний дагуу тогтоосон олон улсын анхдагч огноогоор тогтооно.

43.3.Энэ хуулийн 43.2-т заасан анхдагч огноог зөвхөн техникийн өмнөх түвшин тогтоох болон патентын хүчинтэй хугацаа тооцох зорилгоор ашиглана.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.