Jury

Дөрөвдүгээр бүлэг. Бүтээгдэхүүний загварын хамгаалалт

Патентын тухай хууль 36 дугаар зүйл. Бүтээгдэхүүний загварын патентын мэдүүлгийг салгах, нэгтгэх, өөрчлөлт оруулах, татгалзах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-05-06
Эх сурвалжаас татсан
2026-10-10

36.1.Анхдагч огнооноос хойш мөн чанарын шүүлтийн явцад бүтээгдэхүүний загварын мэдүүлэг гаргагч хэдийд ч үйлчилгээний хөлс төлж дараах хүсэлтийг гаргах эрхтэй байна:

36.1.1.бүтээгдэхүүний загварын патентын мэдүүлгээ хоёр болон түүнээс дээш бүтээгдэхүүний загварын патентын мэдүүлэгт салгах тухай хүсэлт гаргах;

36.1.2.хамтаар ашиглагдах, эсхүл бүтээгдэхүүний загварын нэг ангилалд хамаарах бүтээгдэхүүний загварын хэд хэдэн патентын мэдүүлгийг нэгтгэх;

36.1.3.патентын мэдүүлэгтээ өөрчлөлт оруулах.

36.2.Энэ хуулийн 36.1.1-д заасны дагуу салгасан патентын мэдүүлэг тус бүр нь үндсэн патентын мэдүүлгийн анхдагч болон давамгайлах огноо авах эрхтэй. Салгасан патентын мэдүүлэг тус бүрд үйлчилгээний хөлс төлнө.

36.3.Мэдүүлэг гаргагч нь анхдагч огнооноос хойш мөн чанарын шүүлтийн явцад хэдийд ч бүтээгдэхүүний загварын патентын мэдүүлгээсээ татгалзаж, хэрэгсэхгүй болгуулах эрхтэй.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.