Jury

Хоёрдугаар бүлэг. Шинэ бүтээл, ашигтай загварын хамгаалалт

Патентын тухай хууль 13 дугаар зүйл. Засгийн газрын захиалгаар, улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр зохион бүтээсэн шинэ бүтээл, ашигтай загвар

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-05-06
Эх сурвалжаас татсан
2026-10-10

13.1.Засгийн газрын захиалгаар, улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр хийж гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнд шинэ бүтээл, ашигтай загвар зохион бүтээсэн бол энэ тухай захиалагчид нэн даруй бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

13.2.Засгийн газрын захиалгаар, улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр хийж гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнд бий болсон шинэ бүтээл, ашигтай загварын патент авах эрхийг гэрээнд өөрөөр заагаагүй бол захиалагч эдэлнэ.

13.3.Засгийн газрын захиалгаар, улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр хийж гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын явцад бий болсон шинэ бүтээл, ашигтай загварт патент авах эрхийг зохион бүтээгч эдлэхээр гэрээнд заасан бол патент авах эрхийг эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр зохион бүтээгчид шилжүүлнэ.

13.4.Засгийн газрын захиалгаар, улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр хийж гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнд бий болсон шинэ бүтээл, ашигтай загварын патент авах эрхийг захиалагч төрийг төлөөлж эдэлнэ. Захиалагч энэ хуулийн 13.1-д заасан мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш зургаан сарын дотор оюуны өмчийн байгууллагад патентын мэдүүлэг гаргах бөгөөд энэ хугацаанд патентын мэдүүлэг гаргаагүй бол патент авах эрхийг зохион бүтээгч эдэлнэ.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.