Jury

Хоёрдугаар бүлэг. Төрийн болон бусад байгууллагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль 11¹ дүгээр зүйл. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраасавч хэрэгжүүлэх арга хэмжээ

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2020-04-29
Мөрдөж эхэлсэн
2020-04-29
Эх сурвалжаас татсан
2026-10-22

/Энэ зүйлийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

11¹.1.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар энэ хуулийн 14¹ дүгээр зүйлд заасны дагуу дараах эрхийг хэрэгжүүлнэ:

11¹.1.1.албан шаардлага хүргүүлж, биелэлтийг хангуулах;

11¹.1.2.энэ хуулийн 11¹.1.1-д заасан албан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Барьцаалан зээлдүүлэх газрын эрхлэх чиглэл, үйл ажиллаагааг бүртгэлээс хасуулахаар холбогдох байгууллагад санал гаргах.

11¹.2.Холбогдох байгууллага энэ хуулийн 11¹.1.2-т заасан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын саналыг үндэслэн Барьцаалан зээлдүүлэх газрын эрхлэх чиглэл, үйл ажиллагааг бүртгэлээс хасна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.