Jury

Зургадугаар бүлэг нийслэл хотын дагуул хот, эдийн засгийн тусгай бүс

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль 43 дугаар зүйл. Тусгай бүсэд үзүүлэх татварын бус дэмжлэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-07-07
Мөрдөж эхэлсэн
2022-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-24

43.1.Тусгай бүсэд байнга байрлаж, тогтвортой үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуй нэгжид үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс нь дараах татварын бус дэмжлэгийг үзүүлж болно:

43.1.1.цахилгаан, дулаан, түрээсийн төлбөр зэрэг урсгал зардалд тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлэх;

43.1.2.бизнес эрхлэхэд шаардагдах баримт бичиг, зөвшөөрөл, шаардлагуудыг хялбаршуулах;

43.1.3.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх хөнгөлөлттэй зээлийг тэргүүн ээлжид олгох.

43.2.Тусгай бүсэд үйл ажиллагаа эрхлэх аж ахуй нэгжийг урамшуулах, татварын бус дэмжлэг үзүүлэх асуудлыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан журмаар зохицуулна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.