Jury

Гуравдугаар бүлэг нийслэл хотын эдийн засгийн харилцаа

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль 17¹ дүгээр зүйл. Ногоон хөгжлийг дэмжих сан

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-07-07
Мөрдөж эхэлсэн
2022-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-24

/Энэ зүйлийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

17¹.1.Нийслэл нь ногоон хөгжлийг дэмжих сантай байна.
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

17¹.2.Ногоон хөгжлийг дэмжих сангийн хөрөнгийг Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 6.2-т заасны дагуу нэмэгдүүлж ногдуулах албан татварын орлого, хуулиар хориглоогүй бусад орлогоос бүрдүүлнэ.
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

17¹.3.Ногоон хөгжлийг дэмжих сангийн хөрөнгийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгосон ногоон оноог мөнгөн хэлбэрт шилжүүлэхэд зарцуулна.
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

17¹.4.Энэ хуулийн 17¹.1-д заасан сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журмыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

17¹.5.Ногоон хөгжлийг дэмжих сангаас зээл олгох, өр, авлага үүсгэхийг хориглоно.
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль

    Заалт42.1

  2. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    Заалт42.1

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.