Jury

Хоёрдугаар бүлэг. Кино урлагийг дэмжих талаарх төрийн байгууллагын бүрэн эрх

Кино урлагийг дэмжих тухай хууль 7 дугаар зүйл. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-07-02
Мөрдөж эхэлсэн
2022-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

7.1.Кино урлагийг дэмжих талаар соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

7.1.1.дотоод, гадаадын болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах;

7.1.2.кино үйлдвэрлэх үйл ажиллагаатай холбогдсон дүрэм, журмыг батлах;

7.1.3.кино үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн стандарт, норм, нормативыг боловсруулж, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 9.1-д заасны дагуу батлуулах;

7.1.4.кино зураг авалтын үед баримтлах заавар батлах;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.1.5.хуульд заасан бусад бүрэн эрх.
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.