Jury

Зургадугаар бүлэг. Кино үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавих шаардлага

Кино урлагийг дэмжих тухай хууль 21 дүгээр зүйл. Кино түгээх ангилал

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-07-02
Мөрдөж эхэлсэн
2022-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

21.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт кино түгээхэд дараах насны ангилал тогтооно:

21.1.1.бүх насныханд зөвшөөрөх;

21.1.2.13 ба түүнээс дээш насныханд зөвшөөрөх;

21.1.3.18 ба түүнээс дээш насныханд зөвшөөрөх.

21.2.Энэ хуулийн 21.1.3-т заасан 18 ба түүнээс дээш насныханд зөвшөөрөх ангиллын киног өдрийн цагаар буюу 06.00-22.00 цагт өргөн нэвтрүүлгийн болон кабелийн телевизээр нэвтрүүлэхийг, кино театр, үзвэрийн цэг, үзвэрийн танхимаар насанд хүрээгүй хүнд үзүүлэхийг хориглоно.

21.3.Энэ хуулийн 21.1-д заасан ангилал тогтоох шалгуур, кино түгээхэд баримтлах журмыг олон улсын стандартын дагуу Кино урлагийн зөвлөл, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран батална.
/Энэ хэсэгт 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.