Jury

Дөрөвдүгээр бүлэг. Кино урлагийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх

Кино урлагийг дэмжих тухай хууль 14 дүгээр зүйл. Иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх бусад дэмжлэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-07-02
Мөрдөж эхэлсэн
2022-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

14.1.Иргэн, хуулийн этгээдэд кино үйлдвэрлэл эрхлэхэд шаардлагатай татварын дэмжлэг үзүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулна.

14.2.Давхар татвар, хөрөнгө оруулалттай холбоотой олон улсын гэрээг кино үйлдвэрлэлээр тэргүүлэгч орнуудтай байгуулах, хэлэлцээ хийх арга хэмжээг Засгийн газар зохион байгуулна.

14.3.Кино зураг авах зориулалттай төрийн өмчийн барилга байгууламж, шаардлагатай тоног төхөөрөмжийг монгол болон хамтарсан кино бүтээхэд хөнгөлөлттэй нөхцөлөөр ашиглуулна. Хөнгөлөлттэй нөхцөлөөр ашиглуулах журмыг соёл, боловсрол болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

14.4.Олон улсын кино арга хэмжээнд амжилт гаргасан уран бүтээлчид Соёлын тухай хуульд заасан мөнгөн шагнал олгоно.

14.5.Монгол Улсын нутаг дэвсгэрт кино бүтээх зорилгоор ирэх гадаадын иргэн, харьяалалгүй хүнд тусгай ангиллын виз олгох бөгөөд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 9.2.1-д заасан журмаар тогтооно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.