Jury

Гуравдугаар бүлэг. Кино урлагийн мэдээллийн сан бүрдүүлэх, цахим үйлчилгээ нэвтрүүлэх

Кино урлагийг дэмжих тухай хууль 11 дүгээр зүйл. Цахим үйлчилгээ нэвтрүүлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-07-02
Мөрдөж эхэлсэн
2022-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

11.1.Төрөөс кино үйлдвэрлэлтэй холбоотой үйл ажиллагаанд цахим үйлчилгээ нэвтрүүлнэ.

11.2.Цахим үйлчилгээ үзүүлэхэд Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хуулийн 6.4-т заасан журмыг баримтална.

11.3.Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэн, хуулийн этгээдэд кино зураг авалт хийх зөвшөөрөл олгох болон кино бүтээх зардлын буцаан олголтын баримт бичгийг бүрдүүлэх, хүлээн авах, шийдвэрлэхэд тавих бусад шаардлагыг энэ хуулийн 13.5, 17.6-д заасан журамд тусгана.

11.4.Зөвлөлийн ажлын алба цахим үйлчилгээ үзүүлэх болон цахим баримт бичиг хөтлөлт, тоон гарын үсэг хэрэглэх, мэдээллийн системийн найдвартай ажиллагаа, аюулгүй байдлыг хангаж ажиллана.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.