Jury

Хоёрдугаар бүлэг. Соёлын үйл ажиллагаа, түүнийг эрхлэх

Соёлын тухай хууль 8 дугаар зүйл. Төрөөс тусгайлан дэмжлэг үзүүлэх соёлын үйл ажиллагааны чиглэл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-07-02
Мөрдөж эхэлсэн
2022-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-09

8.1.Байгаль орчин, уламжлалт ахуйтайгаа харилцан шүтэлцсэн нүүдлийн соёл иргэншлийн онцлогийг хадгалсан орон зай, газар нутгийг тогтоох, хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

8.2.Нүүдлийн соёл иргэншлийн дурсгалт газарт уламжлалт ахуйг хамгаалах тааламжтай нөхцөлийг бүрдүүлж, хуульд зааснаас бусад дэглэмийг тогтоох, уламжлалт ахуй эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх журмыг Засгийн газар батална.

8.3.Монголын ард түмний оюун санааны нэгдмэл байдлыг илэрхийлэх бэлгэ тэмдэг болсон түүхэн суут хүний алдар, дүр төрхийг эрхэмлэн, хүндэтгэлтэй хандаж, хамгаалах бөгөөд холбогдох журмыг Засгийн газар батална.

8.4.Үндэсний өв уламжлал, гэр бүлийн соёл, хүмүүжлийн зан заншлыг эрхэмлэн, удам угсаагаа мэдэх, угийн бичиг хөтлөх арга хэмжээг орон даяар зохион байгуулахад дэмжлэг үзүүлнэ.

8.5.Монголын соёлын давтагдашгүй хэв шинж, уламжлалт мэдлэг, сэтгэлгээний илэрхийлэл болсон соёлын өвийг хамгаалж, баталгаажуулна.

8.6.Хүүхэд, залуучуудын авьяас, ур чадвар, бүтээлч үйл ажиллагааг урамшуулж, соёлын боловсрол олгох арга хэмжээг дэмжинэ.

8.7.Соёлын үнэт зүйлийг устах эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэх, сэргээх, хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Журам шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Журам шинэчлэн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.