Jury

Тавдугаар бүлэг. Соёлын салбарын түншлэл, хамтын ажиллагаа

Соёлын тухай хууль 27 дугаар зүйл. Олон улсын хамтын ажиллагаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-07-02
Мөрдөж эхэлсэн
2022-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-09

27.1.Олон улсын хамтын ажиллагааг дараах чиглэлээр дэмжиж, хөгжүүлнэ:

27.1.1.монголын түүх, соёлд холбогдох соёлын өвийг сурвалжлан олох, судалж шинжлэх, хадгалж хамгаалах талаар уг өв байгаа улстай хамтран ажиллах;

27.1.2.монголын түүх, соёлд холбогдох соёлын үнэт зүйлийн хуулбарыг авчрах;

27.1.3.хууль бусаар алдагдсан соёлын өвийг эргүүлэн авчрах;

27.1.4.монголын түүх, соёлыг гадаадад сурталчлах;

27.1.5.соёлын биет өвийг сэргээн засварлах;

27.1.6.уран бүтээл хамтран бүтээх, солилцох;

27.1.7.соёлын ажилтныг сургах, мэргэшүүлэх;

27.1.8.соёлын үйл ажиллагаанд шинэ техник технологи, инновац, тоног төхөөрөмж нэвтрүүлэх;

27.1.9.соёлын боловсрол олгох сургалтын арга зүй, сургалтын хөтөлбөрийг харилцан солилцох.

27.2.Төрийн холбогдох байгууллага бүрэн эрхийнхээ хүрээнд энэ хуулийн 27.1-д заасан чиглэлийн дагуу үйл ажиллагаа эрхэлнэ.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Олон улсын тэргүүлэх зэрэглэлийн наадамд оролцох тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.