Jury

Дөрөвдүгээр бүлэг. Соёлын үйл ажиллагааны талаар төрийн байгууллагын хэрэгжүүлэх бүрэн эрх

Соёлын тухай хууль 24 дүгээр зүйл. Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-07-02
Мөрдөж эхэлсэн
2022-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-09

/Энэ зүйлийн гарчигт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

24.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга соёлын үйл ажиллагааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

24.1.1.орон нутгийн онцлог бүхий соёлын бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, брэнд бий болгох, баяжуулан хөгжүүлэх, сурталчлах ажлыг зохион байгуулах;

24.1.2.орон нутгийн өмчийн соёлын байгууллагын хүний нөөцийг хөгжүүлэх, барилга байгууламжийн ашиглалтыг сайжруулах.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.