Jury

. Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль (2021-05-21, №16230554816671) 4 дүгээр зүйл. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагаанд баримтлах зарчим

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-05-21
Мөрдөж эхэлсэн
2021-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-09

4.1.Банк, эрх бүхий хуулийн этгээд нь иргэн, хуулийн этгээд, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эрх зүйн байдал нь тодорхойлогдсон этгээд /цаашид "харилцагч" гэх/-д үзүүлэх мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:

4.1.1.үйл ажиллагааны нууцлал, аюулгүй, найдвартай байдлыг хангах;

4.1.2.харилцагчид үйл ажиллагааны ерөнхий мэдээлэл, зөвлөгөөг өгч, ил тод байдлыг хангах;

4.1.3.талуудын тэгш оролцоог хангах;

4.1.4.хувийн ашиг сонирхлоо харилцагчийн ашиг сонирхлоос дээгүүр тавихгүй байх;

4.1.5.хууль тогтоомжид заасан шаардлага хангасан харилцагчид үйлчилгээ үзүүлэх.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.