Jury

Гуравдугаар бүлэг. Мөнгөн хөрөнгийн шилжүүлгийн үйл ажиллагаа

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль (2021-05-21, №16230554816671) 18 дугаар зүйл. Харилцах данс, харилцах дансны дэд эзэмшигч

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-05-21
Мөрдөж эхэлсэн
2021-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-09

18.1.Харилцах дансны үлдэгдэлд тооцох хүүгийн хэмжээг эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран тогтооно.

18.2.Харилцах данс нь данс эзэмшигч, дансны дэд эзэмшигчтэй байж болно.

18.3.Харилцах данс эзэмшигчээс олгосон эрхийн хүрээнд харилцах данснаас данс эзэмшигчийн эрхийг хязгаартайгаар хэрэгжүүлэх эрх бүхий этгээдийг харилцах дансны дэд эзэмшигч гэнэ.

18.4.Харилцах дансны дэд эзэмшигч нь харилцах данс эзэмшигчээс хуульд заасны дагуу олгосон итгэмжлэлийн хүрээнд харилцах данснаас зарлагын гүйлгээ хийнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.