Jury

Долдугаар бүлэг хоршоог татан буулгах

Хоршооны тухай хууль 47 дугаар зүйл. Хоршоог бүх гишүүдийн хурлын шийдвэрээр татан буулгах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-05-06
Мөрдөж эхэлсэн
2021-05-06
Эх сурвалжаас татсан
2026-10-09

47.1.Хоршоог бүх гишүүдийн хурлын шийдвэрээр дараах тохиолдолд татан буулгаж болно:

47.1.1.гишүүдийн тоо хуульд заасан доод хэмжээнд хүрэхгүй болсон;

47.1.2.хугацаатай байгуулсан хоршооны хугацаа дууссан буюу зорилгодоо хүрсэн учир цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх шаардлагагүй гэж үзсэн;

47.1.3.хоршоог татан буулгах тухай хоршооны нийт гишүүний дөрөвний гурваас доошгүй хувь нь санал гаргасан.

47.2.Хоршоог бүх гишүүдийн хурлын шийдвэрээр татан буулгах тохиолдолд бүх гишүүдийн хурлаас татан буулгах комисс томилно. Татан буулгах комисс Иргэний хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу татан буулгах ажиллагааг хийнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.