Jury

Зургадугаар бүлэг хоршооны талаарх төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, хоршооллын нэгдсэн ба хоршоодын холбооны бүрэн эрх

Хоршооны тухай хууль 43 дугаар зүйл. Нутгийн өөрөө удирдах байгууллага болон Засаг даргын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-05-06
Мөрдөж эхэлсэн
2021-05-06
Эх сурвалжаас татсан
2026-10-09

43.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хоршооны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

43.1.1.хоршоог хөгжүүлэх, шаардагдах санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

43.1.2.хуульд заасан бусад бүрэн эрх.

43.2.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга хоршооны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

43.2.1.хоршоог дэмжих, хоршооны үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

43.2.2.хоршооны бараа, бүтээгдэхүүний борлуулалт болон хоршоод үйл ажиллагааны чиглэлээр хорших, харилцан уялдаатай хамтын ажиллагааг дэмжих ажлыг зохион байгуулах;

43.2.3.хуульд заасан бусад бүрэн эрх.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.