Jury

Дөрөвдүгээр бүлэг хоршооны хөрөнгө, эх үүсвэр

Хоршооны тухай хууль 28 дугаар зүйл. Хоршоог дэмжих хөрөнгө оруулалт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-05-06
Мөрдөж эхэлсэн
2021-05-06
Эх сурвалжаас татсан
2026-10-09

28.1.Хоршоо үйл ажиллагаагаа өргөжүүлэх, хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор хоршооны гишүүн бус этгээдээс хөрөнгө оруулалт авч болно. Хоршоонд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ хоршооны өөрийн хөрөнгийн 50 хувиас хэтрэхгүй байна.

28.2.Хоршоо болон хөрөнгө оруулагчийн хооронд байгуулсан гэрээгээр хөрөнгө оруулалтын нөхцөлийг зохицуулна.

28.3.Хөрөнгө оруулагч нь хоршооны удирдлага, үйл ажиллагаанд оролцохгүй, хоршооны гишүүний аливаа эрхийг эдлэхгүй.

28.4.Хөрөнгө оруулагчид хувь хүртээх эсэх асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.