Jury

Есдүгээр бүлэг дахин санал хураалт, хоёр дахь санал хураалт ээлжит бус, дахин сонгууль явуулах

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль 76 дугаар зүйл. Санал хураалтыг хүчингүйд тооцох, дахин санал хураалт явуулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2020-12-24
Мөрдөж эхэлсэн
2020-12-30
Эх сурвалжаас татсан
2026-10-09

76.1.Сонгуулийн ерөнхий хороо дараах тохиолдолд санал хураалтыг хүчингүйд тооцно:

76.1.1.байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон зэрэг хүндэтгэн үзэх шалтгаангүй байхад урьд нь зарласнаас өөр байранд санал авсан, түүнчлэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авснаас бусад тохиолдолд санал авахаар зарласнаас өөр өдөр санал авсан нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхөөр бол;

76.1.2.саналын хуудас бүхий зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийг алдсан, үрэгдүүлсэн, санал авах журам зөрчсөн нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхөөр бол.

76.2.Энэ хуулийн 76.1-д заасны дагуу санал хураалтыг хүчингүйд тооцсон бол хүчингүйд тооцсон хэмжээгээр дахин санал хураалт явуулна.

76.3.Дахин санал хураалт явуулах тухай шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргах бөгөөд дахин санал хураалтыг шийдвэр гарснаас хойш 10 хоногийн дотор амралтын өдөр явуулна.

76.4.Дахин санал хураалтад дараах сонгогчийг оролцуулна:

76.4.1.хэсгийн хэмжээгээр хүчингүйд тооцсон бол хүчингүйд тооцсон тухайн хэсгийн нийт сонгогчийг;

76.4.2.зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авсан саналыг хүчингүйд тооцсон бол уг саналын хайрцагт саналаа өгсөн сонгогчийг.

76.5.Сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөх гэж санал хураалтын явцад гарсан зөрчил нь сонгуулийн дүнд илт нөлөөлөхүйц буюу сонгогдсонд тооцогдсон нэр дэвшигч ба түүний дараах нэр дэвшигчийн авсан саналын зөрүүтэй тэнцүү, эсхүл их байхыг ойлгоно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.