Jury

Наймдугаар бүлэг санал авах, сонгуулийн дүн гаргах

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль 54 дүгээр зүйл. Саналын хуудас

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2020-12-24
Мөрдөж эхэлсэн
2020-12-30
Эх сурвалжаас татсан
2026-10-09

54.1.Саналын хуудас сонгогчоос саналаа илэрхийлэх, сонгуулийн дүн гаргах үндсэн баримт бичиг бөгөөд дараах шаардлагыг хангасан байна:

54.1.1.агуулга, бичилт, хэлбэрийн хувьд сонгогчоос саналаа илэрхийлэхэд хялбар, ойлгомжтой;

54.1.2.сонгогч саналаа тэмдэглэх тухай заавар агуулсан.

54.2.Саналын хуудсанд нэр дэвшигчийн эцэг /эх/-ийн нэрийг жижиг үсгээр, өөрийнх нь нэрийг том үсгээр бичих ба нэр дэвшүүлсэн нам, эвслийн нэрийг бичнэ.

54.3.Саналын хуудас нэр дэвшигчийн зурагтай байна.

54.4.Нэр дэвшигчдийн нэрийг саналын хуудсанд бичихдээ нэр дэвшүүлсэн намуудын Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллыг, намууд хамтарч нэр дэвшүүлсэн бол Улсын дээд шүүхэд эхэлж бүртгүүлсэн намын дарааллыг баримтална.

54.5.Саналын хуудас нь тусгай нууцлалтай байх бөгөөд аймаг, дүүргийн хэмжээнд нэгдсэн дугаартай байна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.