Jury

Долдугаар бүлэг сонгуулийн зардал

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль 44 дүгээр зүйл. Сонгуулийн зардал

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2020-12-24
Мөрдөж эхэлсэн
2020-12-30
Эх сурвалжаас татсан
2026-10-09

44.1.Нэр дэвшүүлсэн нам, эвсэл, түүнчлэн нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сонгогчдод сурталчлах, тайлбарлан таниулах зорилгоор сонгуулийн зардал гаргана.

44.2.Сонгуулийн зардал нь дараах хөрөнгөөс бүрдэнэ:

44.2.1.хандив;

44.2.2.намын өөрийн хөрөнгө;

44.2.3.нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө.

44.3.Сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг зохих журмын дагуу нээлгэсэн энэ хуулийн 46.1-д заасан сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлж, зарцуулна.

44.4.Энэ хуулийн 46.1-д заасан данснаас өөр дансанд сонгуулийн зардал цуглуулах, зарцуулахыг хориглоно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.