Jury

Зургадугаар бүлэг сонгуулийн мөрийн хөтөлбөр, сурталчилгаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль 40 дүгээр зүйл. Ухуулах байр ажиллуулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2020-12-24
Мөрдөж эхэлсэн
2020-12-30
Эх сурвалжаас татсан
2026-10-09

40.1.Нэр дэвшигч сонгуулийн хэсэг бүрд хоёроос илүүгүй ухуулах байр ажиллуулж болно.

40.2.Ухуулах байрыг дараах зорилгоор ажиллуулна:

40.2.1.сонгуулийн мөрийн хөтөлбөрийг тайлбарлах, танилцуулах;

40.2.2.сонгуулийн сурталчилгааны материалыг сонгогчдод тараах;

40.2.3.уулзалт, хурал зохион байгуулах.

40.3.Ухуулах байрын хаяг нь энэ хуульд заасан сонгуулийн сурталчилгааны зурагт самбар, дэлгэцэд хамаарахгүй бөгөөд түүнийг байрлуулахдаа замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрлэн дохио, хөдөлгөөн зохицуулах бусад хэрэгслийг халхлах, бусдын эд хөрөнгө, явган зорчигчид аюул учруулж болзошгүй байдлаар байрлуулах, замын хөдөлгөөнд саад учруулахыг хориглоно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.