Jury

Тавдугаар бүлэг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх, нэр дэвшигчийг бүртгэх

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль 31 дүгээр зүйл. Нэр дэвшигчийн үйл ажиллагааны баталгаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2020-12-24
Мөрдөж эхэлсэн
2020-12-30
Эх сурвалжаас татсан
2026-10-09

31.1.Нэр дэвшигч өөрт шаардлагатай мэдээлэл лавлагааг холбогдох байгууллагаас зохих журмын дагуу гаргуулан авч болно.

31.2.Нэр дэвшигчийг энэ хуульд заасны дагуу нийтэд мэдээлсэн өдрөөс эхлэн төрийн хамгаалалтад авна.

31.3.Гэмт хэрэг үйлдэж байх үед нь, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилсанаас бусад тохиолдолд нэр дэвшигчид холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх дараах ажиллагаа явуулахыг хориглоно:

31.3.1.эрүүгийн хариуцлагад татах буюу эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах, цагдан хорих;

31.3.2.орон байр, албан тасалгаа, тээврийн хэрэгсэл болон биед нь үзлэг, нэгжлэг хийх.

31.4.Нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэх, ийм агуулга бүхий хэвлэмэл материалыг нийтэд тараах, эсхүл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин дахь олон нийтийн сүлжээгээр тараахыг хориглоно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.