Jury

Дөрөвдүгээр бүлэг сонгогчдын нэрийн жагсаалт

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль 24 дүгээр зүйл. Сонгогч шилжих

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2020-12-24
Мөрдөж эхэлсэн
2020-12-30
Эх сурвалжаас татсан
2026-10-09

24.1.Сонгогч шилжих бол энэ тухай хүсэлтээ холбогдох баримтын хамт санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө харьяа хэсгийн хороонд ажиллах иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан, эсхүл улсын бүртгэлийн холбогдох байгууллагад биечлэн гаргана.

24.2.Сонгуулийн байгууллагын ажилтан, итгэмжлэгдсэн ажилтан, мэдээллийн технологийн багийн гишүүн, даамал, санал авах байр болон сонгуулийн үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчийн сонгогчийн шилжилтийг хийх, бүртгэхдээ тухайн байгууллагынх нь албан бичиг, хүсэлтэд үндэслэн санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шийдвэрлэнэ.

24.3.Нэр дэвшигч болон энэ хуулийн 32.5-д заасан ерөнхий менежер, менежер, шадар туслагч сонгуулийн нэг хэсгээс нөгөө хэсэгт шилжих бол санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө сонгогчийн шилжилтийг хийлгэж болно.

24.4.Сонгогч санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө сонгогчийн шилжилтийг бүртгүүлнэ.

24.5.Сонгогч шилжсэн бол сонгогчдын нэрийн жагсаалт дахь тухайн сонгогчийн нэрийн ард "Шилжив" гэсэн тэмдэглэгээг хийнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.