Jury

Зургадугаар бүлэг. Албан хэрэг хөтлөлт

Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль 41 дүгээр зүйл. Явуулах баримт бичгийг бүртгэх, илгээх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2020-04-24
Мөрдөж эхэлсэн
2020-12-01
Эх сурвалжаас татсан
2026-10-08

/Энэ зүйлийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

41.1.Баримт бичгийг байгууллагын ажилтнаас хүлээж авах, бүрдлийг шалгах, бүртгэх, илгээх ажлыг бичиг хэргийн ажилтан хариуцан гүйцэтгэнэ.
/Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

41.2.Энэ хуулийн 38.1-д заасны дагуу баталгаажсан цаасан болон цахим баримт бичгийг байгууллага төвлөрсөн байдлаар бүртгэх бөгөөд цахим баримт бичгийг энэ хуулийн 40.3-т заасны дагуу бүртгэнэ.
/Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

41.3.Хуульд өөрөөр заагаагүй, эсхүл хүлээн авагч цаасан хэлбэрээр хүлээн авахаар хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд баримт бичгийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан, эсхүл хүлээн авагчийн хүлээн авах боломжтой бусад цахим хэлбэрээр илгээнэ.
/Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.