Jury

Хоёрдугаар бүлэг. Оюуны өмчийн байгууллагын тогтолцоо, удирдлага, чиг үүрэг

Оюуны өмчийн тухай хууль 9 дүгээр зүйл. Оюуны өмчийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний чиг үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2020-01-23
Мөрдөж эхэлсэн
2020-12-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

9.1.Энэ хуулийн 6, 7 дугаар зүйлд заасан зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрх, аж үйлдвэрийн өмчийн эрхийн хэрэгжилтийг хангах, хяналт шалгалттай холбоотой асуудлаар оюуны өмчийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

9.1.1.оюуны өмчийн талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулж, батлуулах;

9.1.2.аж үйлдвэрийн өмчийн эрхийн Маргаан шийдвэрлэх зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах;

9.1.3.Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах;

9.1.4.хамтын удирдлагын байгууллагын үйл ажиллагаанд баримтлах журмыг батлах;

9.1.5.оюуны өмчийн шилдэг бүтээл шалгаруулах журмыг батлах;

9.1.6.лицензийн гэрээ, оюуны өмчийн ашиглалттай холбоотой бусад гэрээг бүртгэх журмыг батлах;

9.1.7.хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Оюуны өмчийн шилдэг бүтээл шалгаруулах журам батлах тухай /ЗХХАЭ-ийн 2021 оны 2-т нийтлэгдсэн/.

    ЗаалтЭх бичвэр

  3. Аж үйлдвэрийн өмчийн эрхийн Маргаан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журам батлах тухай /ЗХХАЭ-ийн 2021 оны 2-т нийтлэгдсэн/.

    ЗаалтЭх бичвэр

  4. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн зөвлөлийн ажиллах журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Хамтын удирдлагын байгууллагын үйл ажиллагаанд баримтлах журам, гэрээний загвар батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Лицензийн гэрээ болон оюуны өмчийн ашиглалттай холбоотой бусад гэрээг бүртгэх журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.