21.1.Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн дагуу зөвшөөрөл эзэмшиж байгаа хөрөнгийн үнэлгээчин нь оюуны өмчийн үнэлгээ хийх сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсны үндсэн дээр оюуны өмчийн үнэлгээг хийнэ.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
21.2.Оюуны өмчийн байгууллага болон хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага сургалтын хөтөлбөрийг хамтран боловсруулж, энэ хуулийн 21.1-д заасан сургалтыг зохион байгуулна.
21.3.Оюуны өмчийн үнэлгээ хийх сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн хөрөнгийн үнэлгээчинд оюуны өмчийн байгууллага гэрчилгээ олгож, оюуны өмчийн үнэлгээ хийх эрх бүхий этгээдийн жагсаалтад бүртгэж, мэдээллийн сан бүрдүүлнэ.