Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль 1 дүгээр зүйл. Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль баталсантай холбогдуулан тэтгэвэр барьцаалсан зээл аваагүй тэтгэвэр авагчид Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогыг барьцаалан гаргах үнэт цааснаас 1.0 сая төгрөгтэй тэнцэх дүнтэй үнэт цаасыг эзэмшүүлнэ.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2020-01-10
- Мөрдөж эхэлсэн
- 2020-01-10
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-08
Энэ зүйлийг иш татсан заалтууд
- 2 дугаар зүйл. Төрийн өмчит "Эрдэнэс Монгол" ХХК Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан үнэт цаасыг жилийн 6 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай нийт 900.0 тэрбум төгрөгийн хямдруулсан дүнтэй гаргаж, уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т заасан тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх, энэ хуулийн 1, 4 дүгээр зүйлд заасан үнэт цаасыг энэ хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу мөнгөжүүлэх болон "Эрдэнэс силвер ресурс" ХХК-ийн үйл ажиллагаанд тус тус зарцуулна.
- 3 дугаар зүйл. Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан иргэнд эзэмшүүлэх 1.0 сая төгрөгтэй тэнцэх дүнтэй үнэт цаас болон 4 дүгээр зүйлд заасан үнэт цаасыг 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн мөнгөжүүлнэ.
- 4 дүгээр зүйл. Тэтгэвэр барьцаалсан зээлтэй иргэний зээлийн үлдэгдэл төлбөр нь энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хэмжээнээс бага байвал зөрүү төлбөрийн дүнтэй тэнцүү хэмжээний үнэт цаасыг тухайн иргэнд эзэмшүүлнэ.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.