Jury

Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль 6 дугаар зүйл. Тэтгэвэр барьцаалсан зээлийг төлөх журам

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2020-01-10
Мөрдөж эхэлсэн
2020-01-10
Эх сурвалжаас татсан
2026-10-08

6.1.Нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас тэтгэвэр авагчийн мэдээллийг харилцагч банканд хүргүүлнэ.

6.2.Банк тэтгэвэр авагчтай зээлийн үлдэгдэл төлбөрийн тооцоог баталгаажуулан нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

6.3.Нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 6.2-т заасан мэдээллийг холбогдох банк тус бүрээр гаргаж, төрийн өмчит "Эрдэнэс Монгол" ХХК-д хүргүүлнэ.

6.4.Энэ хуулийн 5.2-т заасан гэрээ байгуулснаар зээлийн төлбөрийн үүрэг дуусгавар болсонд тооцно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.