Jury

Долдугаар бүлэг. Бусад зүйл

Өмгөөллийн тухай хууль 49 дүгээр зүйл. Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас Өмгөөлөгчдийн Холбоотой харилцах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2019-10-18
Эх сурвалжаас татсан
2026-10-22

49.1.Хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах эрхийн хэрэгжилтийг хангах асуудлын хүрээнд Өмгөөлөгчдийн Холбооноос явуулж байгаа үйл ажиллагаанд хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дэмжлэг үзүүлж, хяналт тавина.

49.2.Өмгөөлөгчдийн Холбоо хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах эрхийн хэрэгжилттэй холбоотой мэдээллийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад жил бүр хүргүүлнэ.

49.3.Өмгөөлөгчдийн Холбоо үйл ажиллагааны тайланг жил бүр, Их Хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааны тайланг тухай бүр хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

49.4.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 49.1-д заасан хяналтыг тавихдаа Өмгөөлөгчдийн Холбооны бие даасан байдалд нөлөөлөхийг хориглоно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.