Jury

Зургадугаар бүлэг. Өмгөөлөгчдийн холбооны чиг үүрэг, зохион байгуулалт

Өмгөөллийн тухай хууль 45 дугаар зүйл. Хяналтын зөвлөл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2019-10-18
Эх сурвалжаас татсан
2026-10-22

45.1.Хяналтын зөвлөл нь Өмгөөлөгчдийн Холбооны эд хөрөнгийн бүртгэл, зарцуулалт, санхүүгийн үйл ажиллагаа болон Өмгөөлөгчдийн Холбооны үйл ажиллагааны талаарх санал, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдалд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ.

45.2.Хяналтын зөвлөл нь үйл ажиллагаагаа Их Хурлын өмнө хариуцан тайлагнана.

45.3.Хяналтын зөвлөл нь долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд гишүүний бүрэн эрхийн хугацаа гурван жил байна.

45.4.Өмгөөлөгчдийн Холбооны санхүүгийн асуудал хариуцсан ажилтан, Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч нь Хяналтын зөвлөлийн гишүүн, дарга байхыг хориглоно.

45.5.Хяналтын зөвлөлийн ажиллах журмыг Их Хурал батална.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.